Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ өчигдөр тодрууллаа. Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа.
ХҮН намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлалаа. Тойрогт 78 нэр дэвшигчээ баталгаажууллаа хэмээн ХҮН намын дарга Доржханд хэлэв. Мөн 126 нэр дэвшигчийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь нь эрэгтэй , дундаж нас нь 43 байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна
АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. 104 орны 630 гаруй жүдоч олимпын өмнөх чансаа өндөр дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөж байна.
Нийслэлийн Монгол Ардын нам тавдугаар сарын 18-нд буюу өнөөдөр Бага хурлаа хийхээр товлосон. Энэ удаагийн хурлаар нийслэлийн намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Д.Сумъяабазарыг чөлөөлж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг түүний оронд томилох асуудлыг хэлэлцэнэ
“Өнгөрсөн оны тавдугаар сард Очирваань анх удаагаа Олд Траффордод зочлох мөрөөдлөө биелүүлэхийн тулд Монголоос дугуйн аяллаа эхлүүлсэн юм. Тэр бол Манчестер Юнайтедын шүтэн бишрэгч бөгөөд хамгийн хайртай тоглогч, урам зориг нь Уэйн Рүүни. Манчестерт Очирваанийг ирэхэд хэзээ ч мартагдахааргүй гэнэтийн бэлэг угтсан” гэх мэдээлэл бүхий видео контент “Premier League” албан ёсны пэйж хуудсанд өчигдөр нийтлэгдэж, нэгэн Монгол залуугаараа бид бахархлаа. Багаасаа хөл бөмбөгийн спортыг сонирхож хичээллэж, мөрөөдлийнхөө төлөө дугуйгаар Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэн Манчестер Юнайтэдийг зорьсон Б.Очирваань Уэйн Рүүнитэй гар барин уулзжээ. Энэ тухайгаа тэрээр өөрийн пэйж хуудсанд “ Туурга тусгаар эх орныхоо алтан соёмбот төрийн далбаагаа дэлхийд мандуулах амлалтандаа хүрсэн шүү
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Батбаяр нарыг халз мэтгэлцээнд урьж байна хэмээн өөрийн твиттерт бичжээ. Тэрээр “ Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал хөндөхөөр улсаа Венесуэл болгох гэлээ, гадаадын хөрөнгө оруулагчийг хөөх нь гэх мессеж өгдөг бүлэг хүмүүс байдаг