Үргэлж түшиг тулгуур нь болж явдаг ах “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хязгаарлуулан хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа ч Р.Сэддорж АН-аас УИХ-д нэр дэвших квотоо авч чадлаа. АН-ын бэлтэйхэн хүчтэйхэн фракц болсон Өмнөговийнхныг Р.Сэддоржоос өөр хэн төлөөлөх билээ. Гэвч тэр УИХ-ын өрсөлдөөнд нэр цэвэр орж ирж чадсангүй. Тэрээр орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д будлиан хутгасан шигээ Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт ч бужигнуулсныг 2022 оны санхүүгийн тайлан нь гэрчилнэ.
МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн баталлаа.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ өчигдөр улстөрийн намууд тодрууллаа.АН-ын ҮБХ-ны хурал хэл амтайхан болсон. Үүний дараа АН-ын гишүүд өөрсдийн сошиал хуудсаар байр сууриа илэрхийлсээр байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ өчигдөр тодрууллаа. Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа.
ХҮН намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлалаа. Тойрогт 78 нэр дэвшигчээ баталгаажууллаа хэмээн ХҮН намын дарга Доржханд хэлэв. Мөн 126 нэр дэвшигчийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь нь эрэгтэй , дундаж нас нь 43 байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна
АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. 104 орны 630 гаруй жүдоч олимпын өмнөх чансаа өндөр дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөж байна.
Нийслэлийн Монгол Ардын нам тавдугаар сарын 18-нд буюу өнөөдөр Бага хурлаа хийхээр товлосон. Энэ удаагийн хурлаар нийслэлийн намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Д.Сумъяабазарыг чөлөөлж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг түүний оронд томилох асуудлыг хэлэлцэнэ