Сонгуулийн Ерөнхий хорооноос “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Хуваарийн дагуу сонгууль товлон зарлах өдөр, сонгуулийн тойрог, мандатын тоо, сонгуулийн хэсэг, хороо байгуулах, иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах зэрэг ажлууд хийгдээд байна
МАН найман жилийн туршид үнэмлэхүй олноор эрх барилаа. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар “Дөрвөн жил болоод л төр барьж буй нам солигдчихоор хариуцлага тооцох бололцоогүй болгож байна” гэсэн суртал ухуулгыг хүчтэй хийсний үр дүнд ард түмний сонголтыг дахин авч чадсан
ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газраас Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах үйл ажиллагаанд шаардлагатай бодис, барааг ОБЕГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
УИХ-ын 2024 оны хаврын чуулганы ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүйн улмаас хуралдалгүй өнжсөн. Энэ долоо хоронгийн хувьд ямар ч байсан хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тов дарааллыг баталсан байна. Даваа гарагт хоёр намын бүлгийн хуралдаантай бол хянан шалгах түр хорооноос "Ногоон" автобусны худалдан авалт болон ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой нээлттэй сонсголын товыг зарлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.
Ноолуурын ханш унаж байгаа талаар малчид ярьж эхэллээ. Энэ нь ноолуурын худалдаанд нийтээр нь НӨАТ оногдуулдаг болсонтой холбоотой гэдэг мэдээлэл ч гараад байна. Хэрэв энэ нь үнэн бол гамшгийн хэмжээнд зудын дараа малчдын хувьд ноолуурын ханш унана гэдэг шууд тухайн айл өрх тэг заана гэсэн үг.
Популизм бол аль ч улс орныг хорлон сүйтгэгч үзэл бодол, үйлдэл юм. Хөгжлийг саатуулан зогсоох төдийгүй арагш ухраадаг популизмаас илүү хүчин зүйл гэвэл дайн л байх. Гэвч дайн сүйрүүлдэг авч дараа нь нийгэм эрүүл саруул байвал дорохноо эргэж сэргэж болдгийг дайны маргаашийн Герман, Япон харуулсан.
“Нүүрсний хулгай” гэх хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүнийг шалгаж байна хэмээн АТГ-аас 2022 оны 12 дугаар сард олон нийтэд мэдээлсэн. Анх нэр цохуулсан 17 хүний 7 нь УИХ-ын гишүүн байсан нь нийгмийг багагүй цочирдуулсан байдаг
Монголчуудын интернэт хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог Digital 2024: Mongolia тайланд дурдсанаар энэ оны эхний байдлаар Монгол Улсын сошиал медиа идэвхтэй хэрэглэгчийн тоо 2.5 саяд хүрчээ. Энэ нь 2023 оны эхэн үетэй харьцуулахад 200 мянгаар нэмэгдсэн буюу хүн амын талаас илүү хувь нь мэдээллийг цахимаар хүлээж авч түгээж байна