УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн тодорхой болж, Сонгуулийн ерөнхий хорооноос 126 гишүүнийг батламжлах тогтоолыг баталлаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 онд шинээр байгуулагдах парламент 126 гишүүнтэй үйл ажиллагаа явуулна. Сонгуулийн дүнгээр МАН-68, АН-42, ХҮН-6, Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр 4 гишүүнтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, МАН үнэмлэхүй олонх биш ч парламентад олонхын суудлаа хадгалж үлдэж чадсан
Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 24-нөөс 27-нд 431 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийг танилцуулна. МАН энэ удаагийн сонгуульд парламентад 68 суудал авч олонх болсон ч хамтарсан Засгийн газар байгуулах нь тодорхой болоод байгаа. Тийм учраас өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрын бүрэлдэхүүн, УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар хэнийг томилох тухай хуралдаж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн хэлсэн зарчмын дагуу Засгийн газраа толгойлох нь тодорхой бөгөөд нийт суудлын 40 хувийг АН, ХҮН-аас сайд томилно гэдгээ мэдэгдсэн
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ирэх долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх бөгөөд сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 16,352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын 5247 нь нийслэлд, 11,105 нь орон нутагт байна. Хэсгийн хорооны гишүүд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна.