УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн тодорхой болж, Сонгуулийн ерөнхий хорооноос 126 гишүүнийг батламжлах тогтоолыг баталлаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 онд шинээр байгуулагдах парламент 126 гишүүнтэй үйл ажиллагаа явуулна. Сонгуулийн дүнгээр МАН-68, АН-42, ХҮН-6, Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр 4 гишүүнтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, МАН үнэмлэхүй олонх биш ч парламентад олонхын суудлаа хадгалж үлдэж чадсан
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 5, 6-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
АН-ын бүлгийн даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ цаашдын улс төрийн үйл ажиллагаанд чиглэл өгөх бөгөөд хувь улс төрчийн хувьд ‘айлын хатавчинд очиж суухгүй’ буюу засагт орохгүй сөрөг хүчнээ хийх, ирэх жилүүдэд анхан, дунд, УИХ-ын гээд аль ч түвшинд АН засаглах боломжтой гэж үздэг тул ийн шийдвэр гаргасан болно" гэж мэдэгдэв. Тэгвэл мөн УИХ-ын дэд даргаар томилогдсон Б.Пүрэвдорж гишүүний тухайд өмнө нь "Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнг хоорондоо ярилцах ёстой. Хамтарсан засагт нэгдэх асуудал савнаасаа хальж байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ажиллахаар СЕХ-нд бүртгүүлсэн байдаг. Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. Гадаадын ажиглагч нар сонгуулийн үйл явцын дүгнэлтээс тоймлон хүргэж байна. Элчин сайд Женнифер Браш: Эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн ч хангалтгүй -УИХ-ын сонгуулийн зохион байгуулалт сайн байсан ч өрсөлдөөний талбар тэгш бус байсан өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна
Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 24-нөөс 27-нд 431 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр “Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Их Хуралд шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Монгол төрийн өндөр босгыг давж ард түмнийхээ итгэл, найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг дээдэлж, эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхээр төрийн түшээгээр сонгогдсон Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, амжилт хүсье. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг сонгон байгууллаа.Монголчууд бид өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халж, Бүгд найрамдах засгийг сонгон, эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй байж, сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж байсан бахдам түүхтэй ард түмэн билээ.Улмаар 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг бататган бэхжүүлж, парламентын 9 дэх удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны УИХ байгуулагдлаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвсэл, 42 бие даагч иргэн буюу нийт 1,341 нэр дэвшигч өрсөлдөж, ардчилсан Монгол Улсын сонгуулийг ажиглахаар гадаадын 21 байгууллагын 40 гаруй орны 259 ажиглагч, мөн дотоодын 30 орчим мянган ажиглагч сонгуулийн үйл явцад хяналт тавин ажиллалаа.УИХ-ийн ес дэх удаагийн энэ сонгуульд манай ард иргэд ардчилсан Монгол орныхоо бүрэн эрхт эзэн нь байж, урьд өмнөхөөсөө илүү өргөн оролцоотойгоор сонгох, сонгогдох эрхээ эдэллээ.Төрт ёсны аугаа түүхтэй, Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улсын төрийн сонгууль хуулийн хүрээнд, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг ханган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ баталгаажуулан, төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөгчдөө сонгох сонгуульд идэвхтэй оролцсон нийт иргэд, сонгогчдодоо болон хилийн чанадад суугаа монголчууддаа гүн талархал илэрхийлье. Мөн ард иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг эдлэх нөхцөл, боломжийг хангаж, хуулийн хүрээнд ажилласан СЕХ, сонгуулийн бүх шатны хороодод ажилласан 40 гаруй мянган төрийн алба хаагч болон сонгуулийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай, ил тод, цаг алдалгүй түгээн ажилласан гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнуудад гүн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт төрийн түшээд ээ, Өргөн түмнийхээ итгэлийг хүлээж, өндөр төрийнхөө түшээгээр сонгогдсон Та бүхэн Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу төр засгаа эмхлэн байгуулж, түмэн олныхоо төлөөх эрхэм үйл хэрэгтээ цаг алдалгүй шамдан ажиллах шаардлагатай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа.