УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн тодорхой болж, Сонгуулийн ерөнхий хорооноос 126 гишүүнийг батламжлах тогтоолыг баталлаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 онд шинээр байгуулагдах парламент 126 гишүүнтэй үйл ажиллагаа явуулна. Сонгуулийн дүнгээр МАН-68, АН-42, ХҮН-6, Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр 4 гишүүнтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, МАН үнэмлэхүй олонх биш ч парламентад олонхын суудлаа хадгалж үлдэж чадсан
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээх, хаах ёслолын ерөнхий найруулагчаар ажиллаж буй “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдалтай ярилцлаа. Тэрбээр 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Мөн 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан юм. -Монгол түмний баяр цэнгэлийн манлай, Дэлхийд ганцхан монгол наадам маань эхлэх цаг ойртжээ
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.05) нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ
“Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа. Гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Захирагч Х.Нямбаатар, БНСУ-ын “Дова инженеринг” ХК-ийн Ерөнхий захирал Пак Сүн Ү нар үзэглэсэн юм. “Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтаж байгаа юм
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 5, 6-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
АН-ын бүлгийн даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ цаашдын улс төрийн үйл ажиллагаанд чиглэл өгөх бөгөөд хувь улс төрчийн хувьд ‘айлын хатавчинд очиж суухгүй’ буюу засагт орохгүй сөрөг хүчнээ хийх, ирэх жилүүдэд анхан, дунд, УИХ-ын гээд аль ч түвшинд АН засаглах боломжтой гэж үздэг тул ийн шийдвэр гаргасан болно" гэж мэдэгдэв. Тэгвэл мөн УИХ-ын дэд даргаар томилогдсон Б.Пүрэвдорж гишүүний тухайд өмнө нь "Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнг хоорондоо ярилцах ёстой. Хамтарсан засагт нэгдэх асуудал савнаасаа хальж байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ажиллахаар СЕХ-нд бүртгүүлсэн байдаг. Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. Гадаадын ажиглагч нар сонгуулийн үйл явцын дүгнэлтээс тоймлон хүргэж байна. Элчин сайд Женнифер Браш: Эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн ч хангалтгүй -УИХ-ын сонгуулийн зохион байгуулалт сайн байсан ч өрсөлдөөний талбар тэгш бус байсан өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна