УИХ-ын 2024 оны сонгуулийн урьдчилсан дүнгээр тойрогт МАН-50, АН-26, ХҮН-2 суудал авлаа

-Жагсаалтын урьдчилсан дүнгээр МАН-16, АН-12, ХҮН-6, Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр 4 суудал авахаар байна- УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 28-ны баасан гарагт болж, тойрогт 78, жагсаалтаар 48 суудлын төлөө 21 нам эвсэл, 1300 гаруй нэр дэвшигч өрсөлдлөө. Ингээд 29-ний 01 цагт 2198 хэсгийн хорооноос  ирсэн урьдчилсан мэдээллээр 13 тойрогт 78 суудлаас МАН-50, АН-26, ХҮН-2 суудал авлаа. 


Долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ирэх долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх бөгөөд сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.

Битүүмжилсэн хайрцгаар 16352 иргэн санал өгнө

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 16,352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын 5247 нь нийслэлд, 11,105 нь орон нутагт байна. Хэсгийн хорооны гишүүд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна.

Улаанбаатарт үерийн гамшгийн эрсдэл "маш их" гэж үнэлжээ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ. Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхдээ энэ оны хоёрдугаар сард хийсэн халиа тошины үнэлгээ болон урьд өмнө хийгдэж байсан судалгааны ажлууд мөн бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан эрсдэлийг тодорхойлжээ. Тус үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерийн аюулын үнэлгээ, үерт өртөх байдлыг үнэлсэн байна. Улмаар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлийг үнэлэхдээ Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламж, нийслэлийн нутгийн захиргааны чадавхд суурилж үнэлсэн бөгөөд эрсдэлийн индекс 10.6 буюу “маш их” байна. Мөн нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, огцом өсөлт бий болох аюул харагдаж байна

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж нэмэгдлээ

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа. Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ  хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм. Одоогоор манай улсын  10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадын 259 ажиглагч, 27 сэтгүүлч ажиллана

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн байна. Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит  сонгуулийн  үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим,  үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгнө. Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хороо нь сонгуулийн үйл ажиллагааг эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар ажиглахаас санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, санал тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглана

Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын тайлангаа Аудитын байгууллагад хүргүүлж, ил тод мэдээлнэ

Монгол Улсын Их Хулын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан.

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэлүүд нэмлээ

 Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлсэн байна




ШИНЭ МЭДЭЭ

44 иргэний амь насыг авран хамгааллаа1 минут 34 секундын өмнө Л.Гантөмөр: Бид цаашид эрх барьдаг улс төрийн хүчин болохын төлөө маш тодорхой бодлогуудыг авч хэрэгжүүлнэ6 сар 29. 1:49 МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон ардчиллын хоёр дахь давалгаа эхэлж байна6 сар 29. 1:35 УИХ-ын 2024 оны сонгуулийн урьдчилсан дүнгээр тойрогт МАН-50, АН-26, ХҮН-2 суудал авлаа6 сар 29. 1:18 Улаанбаатарт +18...+20 градус дулаан, бага зэргийн бороотой6 сар 28. 9:09 П.Дэлгэрнаран:2024 оны сонгуулиар сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.224.233 иргэн саналаа өгнө6 сар 28. 9:08 Зургаадугаар сарын 27, 28, 29-ний өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг түр хориглов6 сар 27. 16:05 ГУББГ-аас нийт таван байршилд 7720 тонн ус сорууллаа6 сар 27. 15:53 Долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна6 сар 27. 8:49 “Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг сонгоно гэсэн үг6 сар 27. 8:45 Битүүмжилсэн хайрцгаар 16352 иргэн санал өгнө6 сар 27. 8:27 "Монполимет"-ын Ц.Гарамжавыг нэр бүхий хүнтэй харилцахыг хориглох шийдвэр шүүх гаргав6 сар 27. 8:21 Бороо үргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна6 сар 27. 8:18 Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ6 сар 27. 8:15 Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс эхлэн цахимаар худалдаална6 сар 26. 22:29 Метроны зөвлөхөөр шалгарсан түншлэлтэй гэрээний хэлэлцээ эхлүүллээ6 сар 26. 22:28 "Тесла" 23 мянга гаруй цахилгаан пикап машинаа эргүүлэн татна6 сар 26. 17:37 Улаанбаатарт үерийн гамшгийн эрсдэл "маш их" гэж үнэлжээ6 сар 26. 10:55 "Дээлтэй Монгол наадам" Сүхбаатарын талбайд болно6 сар 26. 10:50 Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт он гарсаар 28.2 хувиар буурчээ6 сар 26. 10:48 Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж нэмэгдлээ6 сар 26. 10:44 УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадын 259 ажиглагч, 27 сэтгүүлч ажиллана6 сар 26. 10:37 Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна6 сар 26. 10:34 35 мянган хүүхэд ЭЕШ өгнө6 сар 26. 10:31 "Парис-2024" олимпод оролцох жүдочид6 сар 26. 10:28 О.Анхбаяр: Наадамчдын гүүрний усанд автсан хэсэг бидний ажлаа хийхэд зориулсан түр зам6 сар 25. 14:53 Ц.Төрхүү: Үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна6 сар 25. 14:51 Гадаадад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 74.53 хувь нь сонгуульд оролцжээ6 сар 25. 8:36 Улаанбаатарт бага зэргийн бороотой, +22...+24 градус дулаан6 сар 25. 8:33 Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна6 сар 25. 8:31 Бээжин: Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчдийг цаазаар авна6 сар 24. 18:31 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 17:48 Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 24. 14:05 ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 82 иргэнд 24.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулав6 сар 24. 12:19 ХҮЭК-т сонгуультай холбоотой гэм хэргийн шинжтэй 182 гомдол мэдээлэл иржээ6 сар 24. 12:09 Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын тайлангаа Аудитын байгууллагад хүргүүлж, ил тод мэдээлнэ6 сар 24. 11:05 ЭМД-ын шимтгэлээ 2019 оноос тасралтгүй төлснөөр тусламж үйлчилгээ авах боломжтой6 сар 24. 10:56 Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна6 сар 24. 10:51 Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэлүүд нэмлээ6 сар 24. 10:47 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ6 сар 24. 10:42 Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ6 сар 23. 16:54 Гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага, мэдээллийн дагуу ажиллалаа6 сар 21. 20:20 Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ6 сар 21. 13:36 Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна6 сар 21. 10:45 Шар хоолойн 3 км автозамын ажил удахгүй эхэлнэ6 сар 21. 10:39 С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй6 сар 19. 19:23 Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй6 сар 19. 10:32 Сайдын дэвшсэн тойрогт пуужингийн хуртай6 сар 19. 9:49 Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй6 сар 19. 9:12 Нийслэл 2024 онд багтан бонд гаргаж, дотоодын зах зээлд арилжаална6 сар 19. 9:05

ХЭВЛЭЛИЙН ТОЙМ



Улс төр


Эдийн засаг


Нийгэм


Дэлхий


 Facebook Twitter Youtube