Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд янз бүрээр л ярьж байна. Мэдээж, энэ богинохон хуульд сайн, муу талууд байж л таарна. Хамгийн гол нь олон жил дуншсаны эцэст Үндэсний баялгийн сантай болсон нь чухал юм.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж,
ХБНГУ-ын Саксон муж улсын эрүүгийн албаны ажилтнууд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Германы альтернатив намын гишүүн, (AfD) Европын парламентын гишүүн Максимилиан Крагийн туслах Жиан Г-г Дрезден хотод саатуулсан байна. Холбооны Прокурорын газрын мэдээлснээр Жиан Г-г "Хятадын тагнуулын албаны ажилтан" гэж сэжиглэн баривчилсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард Европын парламент дахь хэлэлцээ, шийдвэрийн талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдээ дамжуулсан гэв
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Түүнчлэн 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр мөн цас, бороо орж цасан шуургатай байх нь.
Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Эргүүл хяналтын хэлтэс “Морьт эргүүл”-ийг ажиллуулж эхэллээ.
Ерөнхий сайдын "Улаанбаатараас ярьж байна" нэртэй нэвтрүүлэг эхэлснээс эхлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой асуудлууд хэвлэл мэдээллээр цацагдах болсон. Хамгийн сүүлд буюу өнөөдөр ЦЕГ-аас Ачит Ихт ХХК-тай холбоотой мэдээлэл, түүний Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаантай Цаглабар ХХК-ийн данс дахь 13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн хувийн мессэжийг ил болгов
"Ачит Ихт" ХХК-тай холбоотой асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тэд мэдээлэлдээ Ачит Ихт компанитай холбоотой асуудлыг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө гэсэн
Энэ оны эхний хоёр сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт сайн гарч байгаа ч түүхий эдийн эрэлттэй холбоотой мөчлөгөөс хамаарч төсвийн орлого тогтворгүй байх эрсдэлтэй бөгөөд төсвийн зарцуулалтыг маш оновчтой зарцуулах ёстой гэдгийг эдийн засагчид тогтмол сануулж байна